Бизнесийн удирдлага, маркетинг менежмент

Зорилго тэмүүлэлтэй, оюунлаг хүн бүхэнд зориулав.

Байгууллагын зан төлөв хичээлийн лекцийн сэдвийн чиглүүлэг ойлголтууд үргэлжлэл 3

2010-05-22 11:43

Лекц 8. Бүлгийн зан төлөв

1.      Бүлгийн тодорхойлолт, ангилал

Нэгэн зорилгын төлөө нэгдэн нийлж үйл ажиллагаа явуулж буй хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хамтын үйл ажиллагааг хэлнэ. Бүлэг нь:

1.Албан

Байгууллагын бүтцээр тодорхойлогдон загварчлагдсан ажлын хэсэг

2.Албан бус

Албан бүтэцлэгдээгүй зохион багуулалтгүй нийгмийн харилцаа юм.

Бүлгийн шинж чанар

Тодорхой утгаар бие биетэйгээ харилцдаг.Тухайн бүлгийн гишүүн гэдгээ ухамсарладаг, бусад хүмүүс ч тэднийг тухайн бүлгийн гишүүн гэж үзэж байгаа хүмүүсийн бүлэг юм. Бүлгийн төрөл: Албан ёсны бүлэг

Командын бүлэг-хэлтэс,ТУЗ гэх мэт Даалгаварын бүлэг-төслийн баг

 Албан ёсны бус

Нөхөрлөлийн бүлэг-найз нөхөд

Сонирхлын бүлэг-фенүүд,сагсан бөмбөгийн баг гэх мэт

2.      Бүлгийн түүхэн эх сурвалж, бүлэгт элсдэг нийтлэг шалтгаан

1.Тодорхой зорилго,хэрэгцээг хангах

2.Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа тодорхойлох

3.Өөрийгөө хөгжүүлэх

4.Аюулгүй байдлаа хангуулах

5.Нэгдмэл байх

6.Эрх мэдлээ хэрэгжүүлж хүчирхэг байх

Мөн  Хамаарлын хэрэгцээгээ хангах

          Туслалцаа дэмжлэг авах

           Байнгын харилцаатай байх

           Тогтвортой тодорхой орлогын эх үүсвэртэй байх хэрэгцээ орно.

3.      Бүлгийн хөгжлийн үе шатууд

1.Зохион байгуулалтын үе

2.Зөрчилдөөний үе

3.Норм тогтох үе

4.Хамтын үйл ажиллагааны үе

5.Бүлэг шинэчлэгдэх буюу тарах үе

4.      Бүлгийн зан төлөвийн загвар

Зарим бүлэг яагаад амжилтанд хүрч чаддаггүй вэ ,шалтгаан нь бүлгийн зарим гишүүдийн хүчин чадал,тоо хэмжээ,мөргөлдөөнийн түвшин зэрэгт байдаг.Бүлгийн хамтын ажиллагаа ба ханамжийг тодорхойлдог чухал хүчин зүйлийг тодорхойлсон.

1.Байгууллгын стратеги

2.Албаны дүрэм журам

3.Байгууллагын нөөц

4.Боловсон хүчний сонгох үйл явц

5.Ажлын үнэлгээ ба шагналын систем

6.Байгууллагын соёл

7.Ажлын орчин нөхцөл

Бүлгийн гишүүдийн нөөц:

1.Чадвар

2.Хувь хүний онцлог шинж

3.Бүлгийн зохион байгуулалт

5.      Бүлгийн харилцааны хэлбэрүүд

Үүнд: 1.Гинжин

           2.Дугуй

           3.Олон сувгийн

6.      Бүлгийн шийдвэр гаргалтын аргууд

1.Хамтран хэлэлцэх

2.Оюуны дайралтын

3.Номинал группын

4.Дельфи техникийн

Лекц 9. Байгууллага дахь зөрөлдөөн

1.      Зөрчилдөөн гэж юу вэ

Талууд аль нэг юмуу бүлэг асуудлаар санал нийлэхгүй байгаа үйл явц юм. Зөрчилдөөн нь:

1.Хувь хүн  хоорондын

2.Хувь хүн бүлгийн хоорондын

3.Бүлэг хоорондын

2.      Байгууллагын дотоод зөрчилдөөний учир шалтгаан

Шалтгаан нь:

1.Ажилтнууд сэтгэл ханамжгүй тогтворгүй байдал

2.Шилжих хөдөлгөөн ихсэх

3.Бүтээмж буурч идэвх санаачлага буурах

4.Хамтын үйл ажиллагаа алдагдах

6.Бүх асуудлыг зөвхөн бүлгийн явцуу эрх ашиг

7.Бүлэг хоорондын хувь хүмүүсийн харилцаанд хүчээр түрий барих хандлага давамгайлах

8.Ойр зуурын хэрүүл зөрчилдөөн, сөргөлдөөн тасралтгүй бий болох

9.Асуудлыг бодитой шийдвэрлэхийн оронд бие биетэйгээ чадах,ялан дийлэхийг хэтэрхий эрхэмлэх

10.Зөрчил эхэлснээр байгууллагын гол зорилгоос хөндийрөх

11.Нэг хүний үүрэг роль хэмжээнээсээ хэтрэх

12.Байгууллагын соёл удирдагчийн үнэт зүйл алдагдаж эмх замбараагүй байдал газар авах

3.      Зөрчилдөөнийг шийдвэрлэх аргууд

1.Зайлсхийх

2.Зохицох

3.Албадах буюу хүчээр тулгах

4.Харилцан буулт хийх

5.Ойртуулах

Лекц 10. Байгууллагын бүтэц, дизайн

1.      Байгууллагын бүтэц

Байгууллагын бүтэц гэдэг нь байгууллагын зорилгод чиглэгдсэн бүлэг хамт олон хувь хүмүүсийн нэгдлийг хэлхээ холбоог удирдлагын зүгээс албан ёсоор тодорхойлогдсон загварыг хэлнэ. Байгууллагын бүтцийг 2 хуваан үздэг.

-Механик

Энэ нь дээд зэргийн цогцолбор байдал/хэвтээ шугамыг гол болгосон/албан ёсны байдал хязгаарлагдмал мэдээллийн сүлжээтэй ба ихэнхдээ доошоо чиглэсэн харьцаатай байдаг. Доод түвшний хүмүүс дизайны бүтэцэд оролцох байдал нь хязгаартай зэргээр тодорхойлогдсон.

-Органик

Цогцолбор байдал, албан ёсны байдал өндөр мэдээллийн өргөн их сүлжээтэй бүх талын дээшээ доошоо хажуу тийшээ дизайнд оролцох нь хязгааргүй шинж чанартай.

2.      Байгууллагын стратеги бүтцийн санааны тухай

Байгууллагын стратеги нь удирдлагадаа байгууллагынхаа обьектыг бий болгоход туслана. Обьект нь байгууллагын стратегиас үүсдэг болохоор хоорондоо нягт холбоотой. Өөрөөр хэлбэл бүтэц нь стратегиа дагадаг.Удирдлага нь стратегиа өөрчилвөл бүтэц нь бас өөрчлөгдөнө гэсэн үг. Стратегийг 3 ангилдаг.Үүнд:

1.Шинэчлэлтийн

2.Зардал багасгах

3.Хуулбарлах

3.      Байгууллагын хэмжээ

Байгууллагын бүтцэд байдаг гол хэмжээ нь ерөнхийдөө байгууллагын хэмжээн дэх өсөлт эхлээд хурдан дараа нь аажмаар хэсгүүдийн тоо ихсэх босоо шугамын хэлтэс үр дагавар ихтэй.Байгууллага ажиллагсдын тоогоо нэмэгдүүлснээр түвшний хэмжээ өсдөг. Гэхдээ хэмжээ бол албан ёсны байгууллагын уялдаа холбоо сайжирдаг. Энэ үед удирдлага ажиллагсдынхаа зан байдлыг шалгахыг  оролддог. Үүний үр дүнд шууд хяналт болон албан ёсны дотоод дүрэм журмыг ашиглан гүйцэтгэдэг. Байгууллагын хяналт болон албан ёсны дотоод дүрэм журмыг ашиглан гүйцэтгэдэг. Байгууллагын хэмжээ хяналтын хэрээр хэмжээ төвлөрлийн хооронд эсрэг харьцаа үүсдэг.

4.      Байгууллагын технологи

Технологи гэдэг нь ур чадвар, мэдлэг, техник хэрэгсэл, компьютер машин гэх мэт эдгээр зүйлүүдийг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаагаар илэрдэг. Технологи нь байгууллагын бүтцийн гол хүчин зүйл нь:

1.Нэгжийн үйлдвэрлэл

2.Их хэмжээний үйлдвэрт тохирсон

3.Үйл явцын үйлдвэрлэл

+ IT, ICT технологи

5.      Байгууллагын хүрээлэн байгаа орчин

Байгууллагын хүрээлэн гэдэг нь байгууллагыг хүрээлж байгаа гадаад байдлыг хэлнэ.Байгууллагын хүрээлэн нь тодорхойлоход хэцүү. Энэ нь байгууллагын гүйцэтгэх үүрэгт тус дэм болж байдаг бөгөөд байгууллага нь хяналт тавьж бараг чаддаггүй хүчин зүйлийг хэлнэ. Зарим байгууллага тогтвортой хүрээлэнтэй байдаг байдаг ба хүрээлэн дэх хүчин зүйл нь өөрчлөгддөг. Жишээ нь:шинэ өрсөлдөгчгүй өрсөлдөөний явцад технологийн шинэчлэл гардаггүй байгууллаг нөлөөлөх олон нийтийн шахалтын идэвхгүй байдал зэрэг болно.

Лекц 11 Хүний нөөцийн удирдлага

1.      Хүний нөөц гэж юу вэ, хүний нөөцийн удирдлага, түүний функциуд

Хүний нөөц гэдэг нь байгууллага дахь хөдөлмөрийн нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах чиглүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Орчин үед бид удирдагчдын хөдлөлөөс хамаардаг. Өөрөөр хэлбэл хүмүүсийг үр ашигт үйл явцаар илэрнэ. Хүний нөөц нь дараах зүйлсээр илэрнэ.

1. Байгууллагын хувьд зорилгоо биелүүлнэ.

2. Ажиллагсадын хувьд сэтгэл ханамж нь өсөх ба хэрэглээнийтүвшин сайн сайхан ажил явдал нь дээшлэнэ.

Хүний нөөцийн менежмент нь дараах зүйлийг удирдах нь:

1. Хүний нөөцийн бүрдүүлэлт

2. Хүний нөөцийн сонголт

3.Урамшуулалт

4. Бүтээмж

5.Үйлдвэрчний эвлэл

6. Сургалт

7. Шагнал урамшууллын ололт

8. Хөгжил

9. Дэг журам

10. Хөдөлмөрийн хувиарь

2.      Хөдөлмөрийн нөөцийг зохион байгуулах

Ямар ч байгууллагад хүмүүсийг удирдах нь маш их ач холбогдолтой.хүмүүс байхгүй бол байгууллаг ч байхгүй. Чухал шаардлагатай хүмүүс байхгүй бол байгууллага зорилгодоо хүрч,оршин тогтнож чадахгүй. Хүмүүст нөлөөл үзүүлдэг зохион байгуулалтын дурын хүчин зүйлүүдийг өөрчилснөөр хөдөлмөрийн амьдралын чанарыг дээшлүүлж болно. Үүнд: эрх мэдлийг тараах, удирдлагын шийдвэр гаргалтанд оролцох, сургалт, удирдах ажилтныг бэлтгэх, албан тушаал ахиулах, удирдлагын шийдвэр гаргалт, харилцааны асуудал хөтөлбөр орно.

Ангилал : 16 лекцийн сэдэв | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (8547) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Zolbayar :
    2012-11-27 16:40

    sain bnuu? ajliin hanamj sedeveer baiguullagadaa surgalt avch bolohuu?

  2. bat :
    2012-02-12 12:36

    Ashgiin bus baiguullagiin markting tuluwlultiin hiih we zuwulguu uguuch

  3. зулаа :
    2011-11-21 16:48

    sn bn uu bagshaa tand ene udriin mend hurgey. bi menejment chigleleer suraltsdag medehgui chadku zuil ih olon garah yum aa.yunii umnu bi mash olon zuiliig mdhiig husej bn. manai neg daalgawar maani alban ba alban bus bulgiin talaar esse bich gsn yum aa bi yj bichih yj hiih argaa oldogguie nadad tuslaach guij bn

  4. оюунэрдэнэ :
    2010-12-13 01:03

    yunii umnu tanid ene udriin mend hurgii nadad orchin ueiin menejmentiin choig handlagiin talaar medeelel heregtei bn haanaas olj bolohbee

  5. shuree :
    2010-11-08 16:07

    sain bna uu bagshaa, bi ajliin bairnii todorxoilolt,ajliin zurag awalt xiij, norm normatiw togtoox geed gariin awlaga unshix material xaij bgaa yum ta ene talaar xaanaas delgerengvi medej boloxiig xelj ogch tuslaach

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл