Бизнесийн удирдлага, маркетинг менежмент

Зорилго тэмүүлэлтэй, оюунлаг хүн бүхэнд зориулав.

Байгууллагын зан төлөв хичээлийн лекцийн сэдвийн чиглүүлэг ойлголтууд үргэлжлэл 4

2010-05-22 11:47

Лекц 12. Удирдлагын шийдвэр гаргалт, харилцааны асуудал

1.      Харилцааны үндсэн асуудал

Харилцаа нь угтаа мэдээ, мэдээлэл солилцох олон талтай системт үйл явц юм. Мэдээлэл үндсэн 3 хэсэгт хуваана.

1. Сентактик хандлага

2. Семантик хандлага

       3. Прагматик хандлага

Байгууллагын үндсэн 3 мэдээлэл нь:

1.Санхүүгийн

2.Бизнесийн

3.Улс төрийн

        Харилцааны үүрэг:

1.Хяналтын үүрэг

2.Мэдээллийн үүрэг

3.Сэдэлжүүлэлтийн үүрэг

4.Сэтгэл хөдлөлийн үүрэг

Харилцааны загвар нь:

1.Харилцаа илгээгч

2.Мэдээллийг кодлох

3.Мэдээллийг дамжуулах

4.Мэдээллийг тайлах

5.Мэдээллийг хүлээн авах

6.Эргэх холбоо

2.      Удирдлагын шийдвэр гаргалт гэж юу болох

Удирдлага шийдвэр гаргахдаа судалгаа шинжилгээн дээр үндэслэн хийнэ. Судалгаа шинжилгээ мэдээлэл цуглуулж боловсруулахыг хэлнэ. Энэ утгаараа удирдлагын шийдвэр гаргалт нь мэдээллээс хамааралтай харилцааны загвараас шууд хамааралтай. Удирдлагын шийдвэр орчны нөхцөл байдлаас хамааралтай. Шийдвэр гаргалтыг:

1. Хувь хүний

2. Бүлгийн

Бүлэг шийдвэр гаргахдаа хувь хүнийг бодвол илүү их хугацаа шаардана. Гэвч бүлгийг хувь хүн бүрдүүлдэг. Олон хүний санал бодол хэлэлцдэг учир илүү үр дүнтэй шийдвэр гаргана.

3.      Удирдлагын шийдвэр гаргалтын үе шат, нөлөөлөх хүчин зүйлс

Бүлэг шийдвэр гаргахдаа хувь хүнийг бодвол илүү их хугацаа шаардана. Гэвч бүлгийг хувь хүн бүрдүүлдэг. Олон хүний санал бодол хэлэлцдэг учир илүү үр дүнтэй шийдвэр гаргана.

Шийдвэр гаргалтын үе шат:

1.Нөхцөл байдлаа тодорхойлно: /Үүсээд байгаа асуудлаа тодорхойлно/

2.Мэдээллээ цуглуулна

3.Хувилбар боловсруулна

4. Шийдвэр гаргана

5. Хэрэгжүүлнэ

Нөлөөлөх хүчин зүйл:

1.Удирдлагын хувийн үнэлэмж

2.Шийдвэр гаргах орчин

3.Байгууллагын орчин

4.Аз туршилт

4.      Үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай

Үүнийг шийдвэрлэхийн тулд яавал сайн харилцагч байх,яавал муу харилцагч байх вэ гэдгийг ойлгох юм. Учир нь харилцаагаар дамжин асуудал шийддэг. Хэрэв харилцаа дутагдалтай байгаа бол мэдээлэл хангалтгүй болж түүнээс хамаарч шийдвэр буруу гарна.

Лекц 13. Байгууллага дахь манлайлал

1.      Манлайлал гэж юу вэ

Уламжлалт ойлголт нь тодорхой  зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бусдын үйл араншинг жолоодон чиглүүлэх үйл явц юм. Манлайлал байгууллагын бодлого журам ажлын тодорхой зэрэгтэй нягт холбоотой. Манлайллын гол утга нь ямар нэгэн зүйлийг бусдаар дамжуулан бүтээх явдал юм. Шинэ хандлагаар бол өөрөө өөртөө манлайлагч байх тухай асуудал яригддаг. Манлайллыг мэдээлэл солилцох зорилгодоо хүрэх үйл явц ямар нэг нөлөөлөл үзүүлэх оролдлогыг хэлнэ. Манлайлал гэдэг нь нөлөөллийн хэрэгцээгээр тодорхойлогддог. Байгууллагын харилцааны бүх хэлбэрүүд нь манлайллыг агуулж байдаг. Манлайлагч нь:

1.Хувь хүний

2.Байгууллагын

3.Бүлгийн зорилгыг хэрэгжүүлэх

2.      Манлайллын хандлагууд

Эрдэмтэд манлайллын 3 хандлага байдаг гэж үзсэн.

1.Хувь хүний зан чанарын хандлага

Хувь хүний зан чанартай холбоотой гэж үзээд манлайлагчдыг хувь хүний зан араншинг судалсан. Хувь хүний зан араншин 3 зүйлээр илэрнэ.

А. Хувийн зан

 Б. Оюун ухааны зан чанар

 В. Бие махбодийн зан чанар

2.Үйл хөдлөлийн шинж чанарын хандлага

Үйл хөдлөлийн 2 гол категори байдаг.

А.Оролцооны бүтэц

Өөрийнхөө болон болон захирагсдыгаа зорлт тодорхойлолт биелүүлэл нь гүйцэтгэх зохион байгуулах үйл ажиллагаа юм.

Б.Анхаарал

Анхаарал нь харилцан бие биедээ итгэх захирагсдынхаа тохь тух ажлын ханамжинд нь санаа тавих.

3.Нөхцөл байдлын хандлага

Нөхцөл байдал ба захирагсдад илүү нийцэх удирдлагын арга маяг нөхцөл байдлын хоёр хүчин зүйлээс хамаарна. Үүнд хувь хүний зан төлөв, гадаад орчны зүгээс үзүүлэх нөлөөлөл орно.

3.      Манлайлалын онолууд

Манлайллын  Имлицит онол  нь хүмүүсийн хувийн онцлогийг жижиг гэлтгүй зүйлүүдийг судлан үзснээр тэдний хоорондын ялгагдах онцлогийг тодорхойлж болно.

Манлайллын атрибуцийн онол нь бусад хүмүүст засаглалаа тогтоох үйл явц юм. Хүмүүс манлайлагчдыг ухаантай эрч хүчтэй, илтгэх чадвар сайтай, шийдэмгий, түргэн ойлгоцтой хүмүүс байдаг гэж тодорхойлжээ. Атрибуцийн онолын нэг сонирхолтой элемент нь манлайлагчдын гаргасан шийдвэртээ тогтвортой эсвэл эргэлзэж тээнэглэзэх зэргээр тодорхойлогддог.

Лекц 14. Байгууллагын соёл

1.      Байгууллагын соёл гэж юу вэ

Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ. Байгууллагын соёл нь байгууллага бий болж үүсэхэд хамт үүснэ. Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлтыг бий болгодог. Дараах 10 хүчин зүйл байгууллагын соёлыг тодорхойлно.

1. Хувь хүний санаачлага

2. Ажиллагсдын шинэ санаачлагыг дэмжсэн бусдын хэм хэмжээ

3. Байгууллагын зорилт гүйцэтгэлийг дэвшүүлж байгаа байдал

4. Байгууллагын доторх нэгжүүдийн хамтын үйл ажиллагааны түвшин

5. Удирдлагын дэмжлэг

6. Хяналтын байдал

  7. Харьцуулалт

8. Шагнал

9. Зөрчлийн удирдлага

10. Харилцаа холбоо

2.      Байгууллагын соёл хэрхэн бий болдог вэ

Соёлыг үүсэн бий болоход 3хүчин зүйл нөлөөлнө.

1.Сонголт

Энэ нь байгууллагын үүрэг зорилгыг биелүүлэхэд шаардагдах чадвар,мэдлэг,үр дүнг эзэмшсэн ажилчдыг сонгон авах олж илрүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

2.Дээд удирдлага

Дээд удирдлагын яаж ажиллаж байгаагаас хамааран байгууллагын соёлын оршин тогтнох үндэс болдог.

3.Хамт  олон

Байгууллага шинэ ажилчдаа хамт олонд нь дасган сургаж байгууллагын соёлд дасахад нь тусалдаг.Хамт олон бий болох үеийг нийгэмчлэх юм. Энэ үе нь 3 үе шаттай:

А. Өрсөлдөөний үе

Б. Уулзалтын үе

В. Өөрчлөлтийн үе

 

Лекц 15. Байгууллагын өөрчлөлт

1.      Байгууллагын өөрчлөлтөнд хүргэх хүчин зүйлс

Өөрчлөлтийг бий болгодог дараах зүйлс байна.

-Микро орчин

-Макро орчин

Хамгийн ихээр нөлөөлөгч нь:

1.Ажиллах хүчний бүтэц

Багууллагын ажилчдын насны бүтцээс хамаарна.

2.Технологи

3.Эдийн засгийн цочроо

4.Нийгмийн хандлага

5.Дэлхийн улс төрийн байдал

6.Өрсөлдөөн

2.      Төлөвлөсөн өөрчлөлтийн удирдлага

Төлөвсөн өөрчлөлтийн утга удирдлага нь ажилчдын зан байдлыг өөрчлөх,байгууллагын тодорхой нөхцөлд тохирч байх чадвартай байх ёстой. Төлөвлөсөн өөрчлөлтийн зорилго нь байгууллага дах бүлэг, бие хүний төлөвийг өөрчлөх юм.

3.      Байгууллагын өөрчлөлтийг удирдах

Байгууллага нь хуучныг баримтлагч консерватив байдаг. Тийм учраас эсэргүүцэл хүчтэй байдаг.Үүнд:

1. Бүтцийн энерци

2. Өөрчлөлтийн хязгаарлагдмал төлөвлөлт

3. Бүлгийн энерци

4. Шинжилгээний аюул

5. Эрх мэдлийн харилцааны аюул

6. Байгууллагын нөөцийн хувиарлагдсан аюул

Өөрчлөлтийн эсэргүүцлийг давах аргууд:

1.Боловсролтой байх

2.Оролцоо

3.Хөнгөлөлт, дэмжлэг

4.Хэлэлцээр

5.Мэхлэх ба сонгох

6.Албадлага

Лекц 16. Байгууллагын хөгжил

1.      Байгууллагын хөгжил гэж юу вэ

Байгууллагын хөгжил гэдэг нь ямар нэгэн зүйлийг сайжруулах төгс болгох, үр ашиг, үр дүнг дээшлүүлэх үйл ажиллагаа үйл явц буюу төлөв байдлыг илэрхийлнэ. Өөр хоорондоо харилцан хамаарал бүхий дэд хэсгүүдээс бүрдсэн орчин нөхцөл байдалтай нарийн нягт уялдаа холбоотой ажилладаг, нээлттэй байр сууринаас байгууллагын асуудлыг авч үзнэ.

Байгууллагын хөгжил гэдэг нь байгууллагын шинэ технологи,шинэ зах зээл ,шинэ боломж зэрэг өргөн утгаар өөрчлөлтийн хэм хэмнэлд нь нийцүүлэх үүднээс түүний бүтэц стратеги зорилго,зорилтууд,итгэл үнэмшил,үнэт зүйл,соёлыг өөрчлөхөд чиглэгдсэн цогц арга хэмжээ юм.

Байгууллагын  хөгжлийн стратеги шинж чанар нь хэд хэдэн онцлогтой.

1.Системийн хувьд

2.Манлайлал, бүлгийн динамик ажлын зохион байгуулалт, микро хүчин зүйлээс гадна байгууллагын стратеги бүтэц байгууллагын орчны хоорондох харилцан хамаарал нь байгууллагын бүх түвшний асуудлыг багтаасан үйл хөдлөлийн онолын арга дээр суурилдаг.

3.Өөрчлөлтийн төлөвлөгөөт удирдлагатай салшгүй холбоотой ба бизнес төлөвлөлтийн нийтлэг ойлголтоос өөр зүйл юм.

4.Өөрчлөлт нь зорилготой байхаас гадна өөрчлөлтийг бэхжүүлэх тогтвортой болгох урт хугацааны үйл ажиллагаатай нарийн холбоотой.

5.Байгууллагын хөгжил нь стратеги бүтэц үйл явцад гол анхаарлаа төвлөрүүлнэ.

6.Байгууллагын хөгжил нь байгууллагын бүх үр дүнг сайжруулахад чиглэгдэнэ.

2.      Байгууллагын хөгжлийн ач холбогдол

Амьдралын хэмнэл улам ээдрээтэй хэцүү өөрчлөгдөж байгаа учир хүн өөрөө өөрчлөгддөг. Өөрчлөлттэй зөв харилцаж өөрийн стратеги баримжааг зөв тодорхойлох нь чухал байна. Байгууллага өөрчлөгдөж хөгжихийн тулд шаардлагатай байгаа дараах орчны хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.

1.Бүтээгдэхүүн улам боловсронгуй болж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ шинэ шатанд хүрч байгаа явдал

2.Техникийн дэвшил хурдан явж байгаагаас компъютерийн сүлжээ,автомат удирдлага гэх мэт үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга барилаа үндсээр нь өөрчилж байна.

3.Дэлхийн нийгэм эдийн засаг улам даяаршиж улс үндэстнүүд нягт холбоотой ажиллаж гадаад өрсөлдөөн хурцдаж үүний улмаас дэлхийн улсуудын интеграцчлал бий болж валютын ханш,худалдааны бодлого дэлхийн улс төрийн байдал хэнд ч мэдэгдэж байна.

4.Бизнесийн үйл ажиллагаа улам нарийсч бизнесийн залгилт явагдаж байна.

5.Хүн амын боловсрол нэмэгдэж боловсон хүчний эрх үүрэг хариуцлага үнэлгээ дүгнэлт ажлын ханамж урамшууллын хэлбэр агуулгыг гүнзгийрүүлэх асуудалд байгууллагын технологийн үндэс болно.

6.Өөрчлөлт шинэчлэлийн өөрийн хурд эрчимжиж байна.Дээрх хүчин зүйлсүүд нь хувь хүн ,бүлэг,хамт олон, байгууллагын соёл ёс заншилд үнэ цэнэт зүйлс харилцаа холбоо үйл хөдлөл хэм хэмжээ ,гоо зүй,философид хүчтэй нөлөөлөх болсноор тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх замаар зохицон ажиллах чадвар байгууллагын хөгжлийн чиг хандлага их хувь нэмэр оруулна.  

3.      Байгууллагын хөгжлийн түүх

Байгууллагын хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн эх булагаас анх бүрэлдэн бий болсон

1.Т-бүлгийн үзэл баримтлал

2.Асуулга эргэх холбооны талаарх үзэл баримтлал

3.Өөрчлөлтийн удирдлагад өөрсдийн ажлын үр дүнг ашиглах зорилгоор нийгэм судлал ба үйл хөдлөлийн шинжлэх ухааны буюу үйлдлээрх

4.Бүтээмж ба ажилтны амьдралын чанар

Эхний 3 асуудалтай бүлгийн динамик ба нийгмийн өөрчлөлтийн талаарх онол арга зүйг боловсруулсан. Курт Левин байгууллагын хөгжлийн үндсэн арга зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Лаборатори сургалт.1946 онд Массачуссетийн Технологийн Их сургуулийн дэргэд Курт Левины удирдлаган дор байгуулагдсан Бүлгийн Динамикийн Судалгааны төвд орон нутгийн нийгэмлэгийн удирдагчдыг сурган бэлтгэхэд холбогдох судалгаа хийх ажлын захиалга ирснээр Байгууллагын хөгжлийн эх үндэс тавигдсан.

Асуулга эргэх холбооны судалгаа.1946 онд Мичиганы Их сургуулийн дэгэд байгуулагдсан Асуулгын төвд уг практик арга барилыг анх боловсруулсан.

Үйлдлээрх судалгаа. 1940-өөд онд хийсэн Жон Колльер, Курт Левин,Уильям Уайт нарын удирдлаган дор явагдсан үйлдлээрх судалгааны ажил.

Бүтээмж -ажилтны амьдралын чанар. 1950 онд бүтээмж ажилтны амьдралын чанарыг Лондон дах Тавистокийн Хүний харилцааны Институт Эрик Тристийн удирдлагын дор байгууллагын техник технологи ба хүний хүчин зүйлс тэдгээрийн хоорондох харилцан хамаарал харилцан үйлчилгээг судлах эрдэм шинжилгээний ажил явуулсан бөгөөд түүний үр дүнд орчин үед өргөнөөр хэрэглэгдэх болсон асуудал шийдвэрлэлтийн нийгэм технологийн аргачлалыг боловсруулсан.

Ангилал : 16 лекцийн сэдэв | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (11701) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. undaraa :
    2013-12-05 21:28

    udirdlaga ba vnet zvilsiin hariltsaa hamaaral gsn sedveer lects bval ogch tuslaach guij bna

  2. орхон :
    2013-11-21 12:06

    sain medeelel bna. sanal asuulgiin mayagt bnu

  3. болороо :
    2013-05-22 19:49

    энэ бүх сэдэв орсон тест байвал өгж болох уу хэрэг болоод байна яаралтай

  4. ganzoo :
    2013-05-22 14:39

    GOY SHVV ANDA

  5. Byambaa :
    2013-04-09 17:40

    Heregtei medeelel bn. Essyndee ashiglawal bolno biz dee.

  6. энхлэн :
    2013-02-15 12:54

    таньд амжилт хүсье, Монголд маань сурсан мэдсэн судалснаа бусддаа түгээж мэдээлж байдаг хүн бүр олон болох болтугай яг тань шиг

  7. T.Nyam-Osor :
    2012-10-30 19:08

    Odoo zogsohgui bayjuulaad baigaarai.

  8. T.Nyam-Osor :
    2012-10-30 19:05

    Mash ih medeelliin bagtaamjtai blog boljee blog tan zochiloogui udsan bna. ajild tani amjilt huseye

  9. T.Nyam-Osor :
    2012-10-30 19:05

    Mash ih medeelliin bagtaamjtai blog boljee blog tan zochiloogui udsan bna. ajild tani amjilt huseye

  10. crystall :
    2012-10-21 02:44

    olon olon ur uguujtei medee medeeleltei uneheer goe blog bn. Tanid eruul enh az jargal amjiltg husie

Сэтгэгдэлийн тоо : 23 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл